Багийн түвшинд - page 51

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
51
Хавсралт 6: Кейс судалгаа: Иордан
Иордан улс дахь хотын түвшинд явагддаг иргэдийн
хурал уулзалтыг хотын захиргааны байранд зохион
байгуулдаг бөгөөд хотын захирагч болон хотын
зөвлөлийн гишүүд гардан зохион байгуулдаг байна.
Уулзалтын үеэр эмх журмыг сахиулах, оролцогч нар
бие биенээ болон бусад албан тушаалтнуудыг харж
байх боломжийг олгохын тулд дугуйрсан хэлбэрийн
суудалтайгаар хийдэг бөгөөд цагийн хувьд мөргөлийн
цагуудын дундуур Бямба гаригийн өглөө эсвэл ажлын
өдрүүдийн орой явуулдаг нь иргэдийн ирцийг өндөр
хэмжээнд хангадаг ажээ.
Иргэдийг хотын захиргааны байранд урин ирүүлж,
тэднийг бүртгүүлэн, хэрэв хүсэж байвал усаар
дайлдаг ажээ. Уулзалтын төгсгөлд цай зууш санал
болгож, төрийн албан хаагчидтай албан бусаар уулзах
боломжийг олгодог байна. Уулзалт эхлэхэд юуны
өмнө хотын захирагч арга хэмжээг нээж, улмаар
иргэдэд танигдсан, итгэлийг нь хүлээсэн, олон нийттэй
харилцах чадвар бүхий уулзалтын хөтлөгч/чиглүүлэгч
нь уулзалтын журмыг танилцуулдаг. Үндсэндээ хөтлөгч
нь хотын Иргэдийн хорооны гишүүдийн нэг байх бөгөөд
бусад гишүүдийн дундаас санал болгон энэхүү үүргийг
гүйцэтгэдэг. Захирагчийн ажлын албаны төлөөлөл бүхий
л үйл ажиллагааг тэмдэглэн, гарсан бүх асуултыг мөн
протоколд тусгадаг.
Танилцуулга илтгэлийн дараагаар Иргэдийн хорооны
зүгээс 10-15 минутын хугацаанд тухайн хэлэлцэж
буй сэдвээр мөн танилцуулга хийдэг (танилцуулгыг
хөтлөгч чиглүүлэгчээс өөр этгээд хийнэ). Хэрэв тухайн
асуудлаар захирагчийн ажлын алба болон хотын
зөвлөлийн зүгээс хэдийн арга хэмжээ авч эхэлсэн бол
1...,41,42,43,44,45,46,47,48,49,50 52
Powered by FlippingBook