Багийн түвшинд - page 52

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
52
танилцуулгын үеэр хамтын ажиллагааныхаа талаар
дурдан тайлагнах ба эс бөгөөд тухайн асуудлыг хөндөн
ярьж асуудлыг шийдэхийн тулд Иргэдийн хороо ямар
үйл ажиллагаа явуулж буй талаараа тайлагнадаг.
Танилцуулгын дараагаар хотын захирагч эсвэл
хамаарах техникийн зөвлөх нь тухайн асуудалтай
холбоотой 10-15 минутын танилцуулгыг мөн хийнэ.
Тухайн асуудлаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхээс
гадна энэхүү танилцуулгаар төрийн аль байгууллага
тэрхүү асуудлуудыг хариуцах болохыг хэлж, хариуцсан
ажилтантай хэрхэн холбоо барьж болохыг мөн
мэдээлдэг.
Танилцуулга өндөрлөсний дараа арга хэмжээний
хөтлөгч нь асуулт хариултын цагийг эхлүүлэн, энэ
хэсэг нь үлдэх 40-60 минутын хугацаанд үргэлжилдэг.
Хөтлөгч нь хүн бүрийн дуу хоолойг сонсгохыг
хичээхийн зэрэгцээ арга хэмжээний явцыг хянаж,
шаардлагатай тохиолдолд удаан ярьсан иргэний яриаг
таслах (гэхдээ эелдэгээр) шаардлагатай болдог. Зарим
тохиолдолд иргэд хотын захиргааны зүгээс урьдчилан
тараасан цаасан дээр өөрийн саналыг бичгээр гаргаж
болохын зэрэгцээ хэрэв өрөөний багтаамж боломж
хангалттай буй бол микрофон ашиглан шууд асуулт
асуух боломжтой. Хотын захирагч болон хотын
захиргааны ажилтнууд нь гарсан бүх асуултад хариулж,
хэрэв тухайн асуултад шууд хариулах боломжгүй
бол тухайн мэдээлэл хүссэн иргэнд эргэн ханддаг.
Тогтоосон хугацаа дуусахад хөтлөгч арга хэмжээг хааж,
Иордан улсын төрийн дуулал эгшиглэн, хотын захирагч
уулзалтад хүрэлцэн ирсэнд талархалаа илэрхийлдэг.
1...,42,43,44,45,46,47,48,49,50,51 52
Powered by FlippingBook