Багийн түвшинд - page 3

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
3
Мэдэгдэл
Энэхүү хэвлэгдсэн гарч буй баримт бичгийн агуулгыг үнэн зөв
байлгахын тулд боломжит бүх хүчин чармайлтыг гаргасан болно.
Гарын авлага дахь мэдээлэл нь зөвхөн боловсрол, хэлэлцүүлэгт
зориулагдсан. Энэхүү баримт бичгийн агуулга болон Монгол улсын
Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон дүрэм журмуудын
хооронд харилцан зөрчилдөөнтэй асуудал гарах тохиолдолд хууль
тогтоомжуудыг баримтлана.
Танилцуулга
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БН­
ОУХ) нь ардчилал нь зөвхөн сонгуулиар тодорхойлог­
дох бус харин байнгын хэвшиж тогтсон ардчилсан
тогтолцоо нь хариуцан тайлагнадаг, өөрийн үйлдлийг
эргэн мэдээлэх арга барилаар засаглалыг хөтлөх
удирдагч нарыг шаардаг хэмээн үздэг билээ. Ардчилсан
тогтолцоонд орох шилжилтээ эхлүүлсэнээс хойш Монгол
улс нь улс төрийн шинэтгэлийг байнга үргэлжлүүлэн
хийж байна. Үүний хамгийн тэмдэглүүштэй нэгэн
шинэтгэл нь төвлөрсөн эрх мэдлээс төвлөрлийг
бууруулсан засаглалд хандсан шинэтгэл билээ.
БНОУХ нь Монгол улсад олон жилийн туршид үйл
ажиллагаа явуулж ирсэн баялаг түүхтэй бөгөөд Монгол
орны ард иргэдтэй 1990-ээд оноос эхлэн хийгдсэн
ардчилсан шилжилтийн үеэс хойш хамтран ажилласаар
ирлээ. Өнөөгийн байдлаар БНОУХ нь 2011 онд
батлагдаж, 2013 оноос хүчин төгөлдөр хэрэгжих болсон,
төвлөрлийг бууруулж төсвийн шинэ орчныг бий болгох,
төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангах зорилго
бүхий Төсвийн тухай шинэ хуулиар орон нутгийн
эрх баригчдад ноогдсон шинэ үүрэг хариуцлагаа үр
дүнтэйгээр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж
байна.
Энэхүү гарын авлагад багийн түвшинд өөрийн
сонгогч иргэдэд хүрч ажиллахын ач холбогдлыг олон
1,2 4,5,6,7,8,9,10,11,12,13,...52
Powered by FlippingBook