Багийн түвшинд - page 11

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
11
Ямар шалтгааны улмаас албан тушаалтнууд олон
нийтийн форумыг илүү ойр давтамжтайгаар зохион
байгуулахыг хичээх шаардлагатай вэ? Иж бүрэн
хэмжээгээр сонгогч иргэдтэй хамтран ажиллах
стратегийн нэгээхэн хэсэг болох олон нийтийн форум нь
доор дурдсан боломжуудыг олгоно:
• Төр, иргэдийн хоорондын хэлхээ холбоог бий болгоно
• Төр, иргэдийн хоорондын харилцан итгэлцлийг бий
болгоно
• Төрийн зүгээс иргэдэд мэдээлэл хүргэх боломжийг
ханган өгнө
• Иргэд төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь
хүчирхэгжүүлж, эрх мэдлийг олгоно
• Иргэд төрийн гаргаж буй шийдвэрт нөлөөлөн үр дүн
хүртэх боломжийг нэмэгдүүлнэ.
Хамтын ажиллагааны үр дүн давуу талууд
Иргэн болон төрийн хоорондын хамтын ажиллагаа
нь аль аль талд нь өөрийн үр дүнгээ үзүүлэхүйц давуу
талуудтай. Дээр дурдсан боломжит үр дүнгүүдээс гадна
байнгын хэлэлцүүлэг хийж, хамтарч байх нь онцлог
мэдээллийг ханган өгч, засаг баригчид болон тэдний
сонгогчдын хоорондын нийгмийн харилцааг бэхжүүлж
өгдөг.
Нийлүүлэлтийн тал (төр):
• Тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлыг тодорхойлох
• Төрийн зүгээс иргэдтэй харилцах хүртээмжийг
сайжруулах
• Төрийн хууль ёсны үүрэг ролийг бэхжүүлэх
Эрэлтийн тал (иргэд):
• Төрийн бүтэц болон үйлчилгээний талаар илүү сайн
ойлгох боломж
• Төрд шууд хандан үгээ хэлэх боломж
1...,2,3,4,5,6,7,8,9,10 12,13,14,15,16,17,18,19,20,21,...52
Powered by FlippingBook