Багийн түвшинд - page 10

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
10
Багийн зүгээс сонгогдсон төлөөлөл нь олон нийтийн
зүгээс гаргасан саналыг төлөөлөн, иргэдийн шаардлагыг
дараагийн түвшинд өргөн мэдүүлэн, өөрийн сонгогчдын
эрх ашгийг хамгаалан, тэдний нэрийн өмнөөс
нөлөөллийн үйл ажиллагааг явуулах үүргийг хүлээсэн
байдаг.
Ялангуяа энэхүү мэдээлэл нь аймаг, сумын түвшин
дэхь нутгийн удирдлагын гол бүтэц болох ИТХ дээр
хүрч, төсөв төлөвлөх үйл ажиллагаанд тусгалаа олж
байх шаардлагатай. Түүнчлэн багийн иргэдийн төлөөлөл
нь энэхүү мэдээллийг Орон нутгийн хөгжлийн сангийн
(Сумын хөгжлийн сан) зарцуулалтыг төлөвлөхөд
ашиглах ба тус сан нь жил тутмын төсвөөс тусдаа
зарцуулалтай байдаг.
Мөн 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
санаачилгаар эхлүүлсэн Иргэний танхим нь иргэдийн
зүгээс улс төрчид, бодлого боловсруулагч нартай
холбоотой байх, үйл ажиллагаанд оролцох боломжийг
хангаж байдаг өөр нэгэн механизм бөгөөд үүнийг
багийн түвшин дэхь төрийн ажилтнууд, иргэдийн
төлөөлөл үр дүнтэйгээр ашиглаж болно. Багаас
сонгогдсон төлөөлөл нь одоогоор улирал тутам иргэдтэй
уулзах ёстой ч ихэнх нь олон нийтийн форумыг
илүү ойрхон давтамжтай зохион байгуулах хүсэлтэй
байна. Орон нутгийн нөхцөл, хэрэгцээнээс хамааран
албан бус уулзалт, хурлуудыг илүү богино хугацааны
давтамжтайгаар (хэдэн долоо хоног) зохион байгуулан,
иргэдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ тэдний
хүсэлтийг хэрхэн уламжилж, хамгаалж, засаглалын
дараагийн түвшинд нөлөөлж буй талаар мэдээлэх эргэх
холбоог бий болгох боломжтой.
1,2,3,4,5,6,7,8,9 11,12,13,14,15,16,17,18,19,20,...52
Powered by FlippingBook