Багийн түвшинд - page 12

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
12
• Шийдвэр гаргалтад өөрийн оролцоо, орцыг нийлүүлэх
боломж
• Төрийг хариуцлагатай, эргэн тайлагнадаг байлгах
боломж
Иргэдээс сонгогдсон төлөөлөл болох таны
үүрэг роль
Төрийн албан хаагчдын хувьд, ялангуяа олон
нийтийн дундаас сонгогдон гарч ирсэн бол тэд доорх
хоёр үүргийг биелүүлэхийн тулд төрийн албан тушаалыг
хашиж буй гэдгээ сайтар ойлгох ёстой:
Иргэдэд үйлчлэх
–Төлөөллийн ардчиллын тогтол­
цоонд олон нийтээс сонгогдсон төлөөлөл нь өөрийг нь
сонгосон иргэний төлөө үйлчлэх үндсэн үүргийг хүлээ­
дэг. Энэхүү үүргийн нэгэн хэсэг болгон тухайн албан
тушаалтан нь иргэдийн бүлэгт бус харин иргэн нэг бүрт
хүртээмжтэй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүү­
лэх ёстой. Учир нь сонгогч нь хувь хүний хувьд бусдаас
ялгаатай хэрэгцээ, шаардлагатай байдаг тул энэ нь
ихээхэн чухал үүрэг юм.
Олон нийтэд үйлчлэх
–Хувь иргэдэд үйлчлэхээс
гадна тухайн албан тушаалтан нь нэг мандат бүхий
тойргоос сонгогдсон эсвэл намын жагсаалтаар
гарсанаас үл хамааран нийт олон нийтийн эрх ашгийг
мөн төлөөлөх үүргийг хүлээнэ. Энэ үүргийнхээ
хүрээнд иргэдэд сөрөг нөлөө үзүүлж буй олон тооны
асуудлуудыг хөндсөн иргэний байгууллагууд мөн
олон нийтэд хамааралтай сонирхол бүхий хувийн
байгууллагыг ч багтаан оруулдаг.
1...,2,3,4,5,6,7,8,9,10,11 13,14,15,16,17,18,19,20,21,22,...52
Powered by FlippingBook