Багийн түвшинд - page 13

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
13
II. Олон нийттэй хийх иргэдийн хурал,
уулзалтаар дамжуулан хамтран ажиллах нь
Олон нийттэй хийх уулзалт, иргэдийн хурал нь үүдэн
гараад буй асуудлуудын тухай иргэдэд мэдээлэх, олон
нийтийг идэвхжүүлэх болон тухайн асуудлын шийдлийг
тогтоон хэрэгжүүлэх чухал аргачлал юм. Эдгээр уулзалт,
иргэдийн хурал нь өөрийн мэдээлэл, мессежийг олон
нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн анхаархлыг татан
сурвалжлуулах, нийтийн оролцоотой төлөвлөлтийн
үйл ажиллагааг эрчимжүүлэх болон таны сонгогч нарт
хамаарах асуудлуудыг тогтооход туслана. Иргэдийн
хурал нь багийн түвшний төрийн үйл ажиллагааг
явуулахтай холбоотойгоор иргэд өөрийн санал бодлыг
илэрхийлэх болон дуу хоолойг хүргэх үр дүнтэй форум
болж өгдөг. Эдгээр хурал, уулзалтууд нь иргэдийн зүгээс
төрийн албан хаагчдад хандан хамгийн хүндрэлтэй,
санааг нь зовоож буй асуудлаар өөрийн саналыг гаргах
боломжийг гарган өгнө.
Иргэдийн хурал, уулзалт нь сонгогч иргэдийг татан
оролцуулсан ихэнх үйл ажиллагааны нэгэн адил олон
зориулалтаар хэрэглэгдэж болно. Үндсэндээ эдгээр
нь иргэдийн оролцооны нийтлэн үйл явцын дунд буй
гурван үе шатыг удирдан чиглүүлж байдаг.
IAP2 дээрээс авлаа
• Сонсох
–Төрийн
албан
тушаалтнууд
асуудал,
бодлого болон хөтөлбөрийн талаар иргэд сонгогчдод
хүртээмжтэй, хамаарахуйц байдлаар тайлбарлаж,
ингэснээр иргэд сонгогчид нь төрийн зүгээс авч
хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ойлголт авч,
тэдний асуусан асуулт, гаргасан саналаар дамжуулан
Зарлах
Сонсох
Хэлэлцэх
Хамтран
ажиллах
Хүчирхэгжүүлэн
эрх олгох
1...,3,4,5,6,7,8,9,10,11,12 14,15,16,17,18,19,20,21,22,23,...52
Powered by FlippingBook