Багийн түвшинд - page 9

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
9
хүрч ажиллан, иргэдээс гарсан саналыг сум болон
аймгийн тухайн асуудлыг хариуцсан этгээдэд дамжуулж
байхаар заагдсан байдаг.
Иргэний танхим
Иргэний танхим байгуулах санаачилгыг 2009 онд Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж болон түүний зөвлөхүүдийн зүгээс өндөр хөгжсөн
ардчилал бүхий орнуудын жишээн дээр үндэслэн анхлан гаргасан
билээ. Энэхүү санаачилга нь иргэд болон иргэний нийгмийн
байгууллагуудад хууль тогтоомж гаргах үйл явцад оролцох
боломжийг хангасан юм.
Иргэний танхимын хэлэлцүүлгүүд нь тусгайлсан Иргэний
танхим хэмээх өрөөнд явагдах бөгөөд эдгээр нь орон нутгийн
захиргааны байгууллагууд дээр байрлан, зөвхөн иргэний танхимын
үйл ажиллагааг явуулах зорилгоор ашиглагддаг. Иргэний танхимын
санаачилга нь хуулийн болон нэмэлт өөрчлөлтүүдийн төслийн
талаарх хэлэлцүүлэг, улсын төсвийн хэлэлцүүлэг, олон нийтийн
сонсгол болон Ерөнхийлөгчтэй хийх жил тутмын Иргэний танхимын
уулзалт зэрэг олон үйл ажиллагаа багтаадаг. Хэдийгээр Иргэний
танхимын уулзалт хэлэлцүүлгүүдийг сум болон аймгийн түвшинд
удирдан хэрэгжүүлдэг ч үндсэндээ Ерөнхийлөгчийн Тамгийн газар
дээр нийтэд нь хянаж байдаг. ЕТГ нь хэлэлцүүлгийн хуваарийг
гаргаж, олон нийтийн зөвлөмжийг хүлээн авч, хэлэлцүүлэг
сонсголыг зохион байгуулж, гарсан үр дүнгийн талаар олон нийтэд
тайлагнадаг. Иргэний танхимын үйл ажиллагаа нь олон төрлийн
нийгмийн сүлжээг (вебсайт, Фейсбуук болон Твиттер) ашиглан,
томоохон хэлэлцүүлгүүдийг хэвлэл мэдээллээр шууд цацдаг байна.
Зохион байгуулж буй арга хэмжээнд УИХ-ын гишүүд, төрийн өндөр
албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд байнга оролцож байна.
2013 оны 10 дугаар сар гэхэд бүх аймаг, Улаанбаатар хотын
бүх дүүрэг болон Нийслэл дээр Иргэний танхим байгуулагдсан ба
нийт 283 байгуулагдаж, зүүн аймгуудад дахин 48-ыг байгуулахаар
төлөвлөж байна. Иргэний танхимын үйл ажиллагааг ихэнхдээ орон
нутгийн ИТХ-н Ажлын алба эрхлэн явуулж байна. Эдгээр танхимын
ихэнх нь “Иргэдийн оролцоонд суурилсан орон нутгийн өөрийн
удирдлага” (2010) хэмээх гарын авлагыг мөрдлөгө болгодог.
Гарын авлагыг доорх хаягаар авч болно
/
mongolian/sites/default/files/it_nom.pdf
1,2,3,4,5,6,7,8 10,11,12,13,14,15,16,17,18,19,...52
Powered by FlippingBook