Багийн түвшинд - page 5

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
5
улс төрийн орчин нөхцөл, жишээ нь мөргөлдөөний
дараах нөхцөл зэрэг, орчинд дэлхийн хэмжээгээр
түргэн хугацаанд өөрийн үйл ажиллагааг төлөвлөн,
хэрэгжүүлэх боломжийг олгож байдаг юм.
БНОУХ Монгол улсад
Монгол улс нь ардчиллын төлөөх эрчтэй институц­
уудыг хөгжүүлж буй Ази тивийн цөөн тооны улсуудын
нэг билээ. Монгол улс нь өөрийн ардчиллын замыг
1989 онд ардчилсан засаглал, шинэтгэлийн төлөөх
өргөн хүрээний олон нийтийн дэмжлэгтэйгээр эхлүүлж,
1990 оноос эхлэн ардчилалд шилжиж эхэлсэн юм.
Энэхүү өнгөрсөн 21 жилийн хугацаанд Монгол улс нь
ардчилсан институцуудыг бий болгон, бэхжүүлж ирсэн
бөгөөд эдгээрийн тоонд хууль тогтоох байгууллага,
шүүх эрх мэдлийн байгууллага, улс төрийн намууд
болон иргэний нийгэм зэрэг чухал институцууд багтаж
байна. БНОУХ нь 1992 оноос хойш Монгол улсын
ардчилсан үйл ажиллагаа, ардчилсан засаглалд дэмжлэг
үзүүлэж ирлээ.
БНОУХ Монгол улсад урт удаан хугацааны туршид
үйл ажиллагаа явуулж буй нь тус хүрээлэнд Улаанбаатар
хот болон хөдөө орон нутгийн анхан шатны түвшинд
бүхий л улс төрийн намууд, иргэний нийгмийн
байгууллагуудтай хамтран ажиллах мэргэжлийн
байгууллагын хэмжээний нэр хүндийг авчирдаг юм.
Сүүлийн жилүүдэд БНОУХ нь өөрийн үйл ажиллагааны
чиглэлийг УИХ болон орон нутгийн засаг захиргаанд
олон нийтийн санал бодолд дүн шинжилгээ хийх,
төрийн хариуцлагатай эргэн тайлагнах байдлыг
хангахын тулд орон нутаг дахь иргэдийн оролцоо,
хамтын ажиллагааг сайжруулахад төвлөрүүлж байна.
БНОУХ-гийн ардчилсан засаглалын хөтөлбөр нь
1,2,3,4 6,7,8,9,10,11,12,13,14,15,...52
Powered by FlippingBook