Багийн түвшинд - page 7

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
7
I. Сонгогч иргэдийн оролцоо,
хамтын ажиллагаа
Сонгогч иргэдтэйгээ хамтран ажиллаж, үйл ажил­
лагаандаа татан оруулах нь төрийн албан тушаалт­
нуудын зүгээс иргэдийн оролцоог хангах, олон нийтийн
мэдлэгийг нэмэгдүүлэх болон иргэдийн хэрэгцээнд
нийцэхүйц үйл ажиллагааг явуулах үйл явцынх
нь нэгээхэн хэсэг юм. Энэ нь иргэдээс сонгогдсон
төлөөллийн өөрийн сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг
хариуцлагынх нь чухал нэгэн хэсэг билээ. Мэдээлэл
түгээх, хүрч ажиллах замаар сонгогдсон төлөөлөл нь
иргэдэд хүртээмжтэй байж, хамтран ажиллах, тэдний
хэрэгцээг бүрэн дүүрэн мэдрэх боломжтой.
Мэдээлэл түгээн, иргэдэд хүрч үйлчлэх болон
сонгогчдынхоо хэрэгцээг мэдрэх үр дүнтэй аргачлал
нь иргэдийн хурал, олон нийттэй хийх уулзалт юм.
Иргэдийн хурал, уулзалт нь иргэдийг сонгосон төлөө­
лөлтэй нь холбон өгч, хоёр тал нүүр тулсан хэлэл­
цүүлэг өрнүүлэн, олон нийтэд сөргөөр нөлөөлж буй
асуудлуудын талаар ярилцах боломжийг нээн өгдөг
форум билээ. Эдгээр арга хэмжээ нь олон нийтэд нээлт­
тэй, бүх иргэд өөрийн санал бодол, санаа зовоож буй
асуудлаа хуваалцах эерэг орчныг бүрдүүлсэн байдгаараа
төрийн байгууллага, албан тушаалтнуудыг хариуцлага­
тай, үйл ажиллагаагаа эргэн тайлагнадаг байлгаж,
өөрийн сонгогчдын хэрэгцээнд хандсан арга хэмжээг
авахад хүргэдэг. Эргээд энэ нь иргэдийн итгэл хүлээн
сонгогдсон төлөөлөл сонгогчдынхоо чухалчлан үзэж
буй асуудлуудын талаар өргөн ойлголттой болж, өөрийн
хийж буй үйл ажиллагаа, хийсэн ажлынхаа үр шимийн
талаар болон цаашдын төлөвлөгөөнийхөө талаар
тайлбарлах боломжийг нээнэ.
1,2,3,4,5,6 8,9,10,11,12,13,14,15,16,17,...52
Powered by FlippingBook