Багийн түвшинд - page 6

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
6
иргэдийн эрх ашиг, тэргүүлэх ач холбогдол бүхий
асуудлуудад хандан ажиллах орон нутгийн засаг
захиргааны үйл ажиллагааг сайжруулах; орон нутгийн
түвшин дэхь бодит, оролцоотой, хүртээмжтэй шийдвэр
гаргах үйл явцыг бий болгох; иргэдээс сонгогдсон
төлөөлөл нь өөрийн сонгогчдын эрх ашгийг дээд
түвшинд илүү үр дүнтэй төлөөлөх, нөлөөлөх боломжийг
нь нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
БНОУХ-гийн туршлага, мэдлэгийг аймаг, сум болон
багийн түвшин дэхь албан тушаалтнуудтай хамтран
дараах зорилтыг хангахын тулд ашиглаж байна: орон
нутгийн засаг захиргааны зүгээс иргэдийн чухалчлах
ач холбогдол өгч буй асуудлуудад эргэн хандаж арга
хэмжээ авахыг сайжруулах; орон нутгийн түвшинд
бодит, оролцоот, хүртээмжтэй шийдвэр гаргах үйл
явцыг хөгжүүлэх болон орон нутгийн төрийн албан
хаагчид, иргэдийн төлөөлөл засаглалын дараагийн
дээд түвшинд нөлөөлөх боломжийг сайжруулах зэрэг
зорилтыг хангахад чиглэж байна. Эдгээр хөтөлбөрөөр
дамжуулан БНОУХ нь иргэд, улс төрийн намууд, орон
нутгийн удирдлага болон УИХ-ыг холбон, иргэдийн
оролцоог нэмэгдүүлж буй билээ. Энэхүү хөтөлбөрийн
нэгээхэн хэсэг болгон БНОУХ нь сонгогч иргэдэд хүрч
ажиллах, шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн
талаар цуврал сургалтыг явуулж, зөвлөгөө өгөх өгөхийн
зэрэгцээ орон нутгийн төрийн албан хаагчид болон
иргэдийн оролцоотой ажлын хэсгүүдийг байгуулж олон
нийтэд тулгараад буй асуудалд илүү үр дүнтэйгээр арга
хэмжээ авах, орон нутаг дахь бодлого боловсруулах
үйл ажиллагаанд үр дүнтэй үүрэг ролийг гүйцэтгүүлэх
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
1,2,3,4,5 7,8,9,10,11,12,13,14,15,16,...52
Powered by FlippingBook