Багийн түвшинд - page 38

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
38
хүрээг ойлгож, оролцогч иргэдтэй нээлттэй хамтран
ажиллаж, харилцаж, цаашдын мониторингийн
зорилгоор ашиглахын тулд ИНБ-ууд тэмдэглэл хөтөлж
буй болохыг ойлгох шаардлагатай
• Төрийн албан хаагчид хэлэлцүүлгийн үеэр гэнэт гарч
ирж болох сэдвүүдийг сайтар мэдэх ажилтнуудыг мөн
дагуулан ирэхийг санал болгох
• Байршил болон цаг хугацааг тогтоох
Бүх талуудад тохирсон төвлөрсөн байршилтай
байрыг сонгох
Оролцогч нарт тохиромжтой цагийг сонгох
Зар сурталчилгаа болон бүртгэл
• Харилцаа холбооны аюулгүй, найдвартай аргачлалыг
ашиглан мэдээлэл түгээх
• Олон ургальч үзлийг хамруулах, иргэдийн дуу хоолойг
сонсохын тулд тухайн арга хэмжээний талаар мэдээлэх
олон арга замыг жишээ нь доорх болон бусад арга
замыг ашиглах:
–– Олон нийтийн төв болон нутгийн захиргааны
байранд зурагт хуудас байршуулах
–– Радио болон сонины зар сурталчилгаа
–– Иргэний нийгмийн байгууллагуудын мэдээллийн
хуудас
–– Ам амжсан яриа
• Оролцогч нар нь олон төрөл бүлэг болон олон салаа
санал бодлын төлөөлөл байх ёстой тул тухайн бүлэгт
хамаарах оролцогч нэг бүрт хүрч мэдээлэл түгээх
аргачлал нь өөр өөр байна
• Хэвлэл мэдээллийг тухайн уулзалтад урин оролцуулж,
бичлэг хийх зөвшөөрөл олгож, улмаар цаашид олон
нийтэд цацах боломжийг нь хангаж өгөх
1...,28,29,30,31,32,33,34,35,36,37 39,40,41,42,43,44,45,46,47,48,...52
Powered by FlippingBook