Багийн түвшинд - page 28

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
28
үр дүнтэй байж болно. Ширээ, сандал, индэр, тоног
төхөөрөмж болон самбар зэргийг уулзалт болохоос өмнө
урьдчилан зөв зохион байгуулж, баталгаажуул.
Мэдээлэл цуглуулах
Хэдэн сонгогч ирж оролцохыг мэдэх нь чухал
бөгөөд энэхүү мэдээлэл нь сонгогч иргэдийн сонирхлыг
тодорхой нэг асуудлаарх уулзалтад хандуулан, тухайн
гаргаж буй санаачилга нь дунд хугацаандаа амжилтад
хүрэхэд дэмжлэг болно. Тиймээс урьдчилсан бүртгэлийн
хуудсыг ашиглаж (мөн уулзалтын үеэр оролцогчдод
дараагийн уулзалтад оролцохыг байнга сануулна)
энэхүү үнэ цэнэ бүхий мэдэллийг олж, дараа дараагийн
уулзалтуудыг зохион байгуулах боломжийг хангана.
Урьдчилсан бүртгэлийн хуудас дээр гар утасны дугаар,
цахим шуудангийн хаяг зэрэг холбоо барих мэдээллийг
мөн бүртгэж авах шаардлагатай. (Хавсралт 4-ийг үзнэ
үү)
Гарын авлага, тараах материал
Бүртгэлийн ширээн дээр уулзалтын хөтөлбөр болон
хэлэлцэх асуудал, дараагийн удаагийн уулзалт зэрэг
сонгогчид төр засагтай харилцаа холбоотой байх тухай
шаардлагатай бусад мэдээллийг байлгах хэрэгтэй. Энэ
тохиолдолд хэлэлцэх асуудлын талаарх үндсэн мэдээлэл
бүхий гарын авлага, тараах материалыг сонгож болно.
Аль нэг талыг бариагүй, баримт бүхий материалаар
иргэдийг ханган өгсөнөөр сонгогч иргэд нь тухайн
асуудлын талаар суурь ойлголттой болж, уулзалтад
бүтээлчээр оролцох бэлтгэлтэй болно.
Санал сэтгэгдлийн судалгаа
Уулзалтын талаарх иргэдийн сэтгэл ханамжийн
тухай богино хэмжээний, нэр дурдаагүй судалгааг
бичгээр ав. Энэхүү судалгаа нь богино, бөглөхөд хялбар
1...,18,19,20,21,22,23,24,25,26,27 29,30,31,32,33,34,35,36,37,38,...52
Powered by FlippingBook