Багийн түвшинд - page 32

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
32
Иргэдийн хурал уулзалтыг сурталчлан
идэвхжүүлэх бусад арга замууд
Олон төрлийн иргэний нийгмийн байгууллагуудтай
хамтран ажилласнаар олон хүмүүсийн татан оролцуулах
боломжтой. Боломжтой, зохистой бүх тохиолдолд
орон нутгийн сургууль/их сургууль, бизнес эрхлэгчид
болон шашны байгууллагуудтай энэ асуудлаар холбоо
барь. Орон нутгийн сонин, радио нь иргэдийн хурал
уулзалт, хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл түгээх үр
дүнтэй арга байна. Үүнийг орон нутгийн захиргаа эсвэл
ИТХ-ын даргаар дамжуулан зохион байгуулж болно.
Уулзалтыг сурталчлах зардал багатай өөр нэгэн арга нь
тараах материал, зурагт хуудас эсвэл сурталчилгааны
самбар зэргийг сургууль, олон нийтийн төв, нийтийн
гүний худаг, ресторан, хүнсний дэлгүүр, эмнэлэг зэрэг
газрууд, ЗДТГ/ИТХ-ын байр зэрэг бусдад хүртээмжтэй
цэгт байрлуулах нь зүйтэй.
Хэвлэлийн мэдээлэл өгөх хүнийг бэлтгэх
Хэвлэл мэдээллийнхэнд хандаж тайлбар өгөх,
тэднийг мэдээллээр хангах үүрэг бүхий хүнийг
томилон ажиллуулах нь чухал ач холбогдолтой. Эдгээр
хүмүүсийг сонгохдоо уулзалтын сэдвийн талаар
болон үүнийг олон нийтэд хэр хамааралтай тухай
зохих мэдлэгтэй хүнийг сонгон ажиллуулахаас гадна
уулзалтаас гарсан үр дүнгийн хүрээнд авч хэрэгжүүлэх
дараа дараагийн үйл ажиллагааны талаар ярих
иргэнийг давхар сонгож болно. Сэдвийн тухай ихээхэн
туршлагатай иргэд эсвэл судлаач нарыг урин оролцуулж,
тэдний мэдлэгийг хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцах
нь чухал.
Хэвлэл мэдээллийн төлөөлөл бүхий л хурлын үеэр
байлцаагүй бол хурлын тэмдэглэл болон үүнээс гарсан
1...,22,23,24,25,26,27,28,29,30,31 33,34,35,36,37,38,39,40,41,42,...52
Powered by FlippingBook