Багийн түвшинд - page 34

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
34
гаргах, өнөөгийн хууль тогтоомжуудын хэрэгжилтийг
сайжруулах, нөөц эх үүсвэрийг хуваарилах, эсвэл тухайн
асуудлыг өөр салбар хариуцсан байгуулага, өөр шатанд
шилжүүлэн арга хэмжээ авхуулж болно. Олон нийтийн
үйл ажиллагааны хэлбэрийн хувьд хариу арга хэмжээг
зөвхөн төрийн зүгээс авах бус харин олон нийтийн дунд
үйл ажиллагаа явуулж буй гол байгууллагуудыг мөн
татан оролцуулна. Энэ тохиолдолд тухайн асуудлыг
хэлэлцэх болон шийдлийг тогтоох бусад үйл ажиллагааг
эрхлэн явуулах шаардлага үүснэ.
Уулзалтын дараагаар тусгайлан томилсон этгээд
эсвэл хороо/ажлын хэсэг сонгогдсон төлөөлөгчтэй
холбоотой байж, тухайн асуудлаар хийж буй үйл
ажиллагаанд гарч буй ахиц дэвшилд мониторинг хийнэ.
Хороог (Ажлын хэсэг) сонгогч иргэд, иргэний нийгмийн
байгууллагууд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэйгээр
байгуулж болох ба тухайн гишүүд нь уулзалтын
үеэр хэлэлцсэн асуудлаар сайн дурын үндсэн дээр
ажиллах сонирхолтой байх ёстой. Хэлэлцсэн асуудлууд
шийдэгдсэний дараагаар хариуцсан хувь хүн эсвэл
хороо нь гарсан амжилтыг баримтжуулан, хамаарах
оролцогч талуудад мэдээлэхийн зэрэгцээ энэ талаар
орон нутгийн вебсайт, мэдээллийн самбарт гарган
нийтэд хүргэнэ.
Товч сонсгол зохион байгуул
Иргэдийн хурал уулзалтаас богино хугацааны
дараа гол ажилтнуудыг үүнд арга хэмжээг төлөвлөхөд
оролцсон хүмүүс болон уулзалтын үеэр хэлэлцсэн
асуудлыг
хариуцсан
байгууллагын
төлөөллийг
цуглуулан сонсгол зохион байгуул. Өмнөө тавьсан
зорилгоо биелүүлсэн эсэх, тооцоолоогүй хариу
үйлдэл, иргэдийн саналын талаар энэ үеэр хэлэлц.
1...,24,25,26,27,28,29,30,31,32,33 35,36,37,38,39,40,41,42,43,44,...52
Powered by FlippingBook