Багийн түвшинд - page 29

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
29
байхын зэрэгцээ оролцогсод тухайн уулзалтын байрыг
орхин явахаас өмнө бөглүүлэн авсан байх ёстой. Санал
асуулгын хуудсыг цуглуулсаны дараагаар үр дүнг нь
хүснэгтэн мэдээлэл болгож, судалгааны үндсэн дээр
ямар нэгэн өөрчлөлт хийсэн бол энэ тухайгаа дараагийн
уулзалт дээр мэдэгд. Санал асуулгын хуудас нь маш
товч, доорх 3-4 асуултыг л багтаасан байх нь зүйтэй:
1. Уулзалт таны хүсэн хүлээж байсан үр дүнд хүрсэн үү?
2. Өөрт хэрэгтэй мэдээллээ та авсан уу?
3. Өөрийн саналыг хэлэх, санааг тань зовоож буй
асуудлын талаар ярих боломж олдсон уу?
4. Иргэдийн хурлыг хэрхэн илүү үр дүнтэй болгож болох
вэ?
Тайлан бичих
Уулзалтад оролцож чадаагүй бусад хүмүүс болон
оролцогсод ямар зүйлийг сонсож мэдсэн тухай
баталгаажуулахын тулд уулзалтын тэмдэглэлийг
ашиглан, уулзалтын үеэр гарсан шийдвэрийг тусган
тухайн уулзалт хэрхэн болж өнгөрсөн талаарх тайланг
бич. Энэхүү тайланг нийтийн мэдээллийн самбарт
гаргаж, ИТХ дээр мөн хадгална. Энэхүү тайлангаар
дамжуулан хуралд оролцож чадаагүй сонгогчид тухайн
уулзалт, гаргасан шийдвэрийн талаарх мэдээллийг авах
боломжтой болно. Мөн тайлангуудыг орон нутгийн
вебсайтад байршуулж болно. Ингэснээр сонгогчдын
итгэлийг бий болгож, өөрийн үйл ажиллагааг ил тод
болгоход тань тустай.
Иргэдийн хурал уулзалтад оролцох үеэр хийх
болон хийж үл болох зүйлс
• Аль болох олон тооны хамаарах оролцогч талууд,
хүмүүст тухайн иргэдийн хурал болох тухай мэдэгд.
• Хэт олон тооны туслахуудыг бүү оролцуул учир нь энэ
1...,19,20,21,22,23,24,25,26,27,28 30,31,32,33,34,35,36,37,38,39,...52
Powered by FlippingBook