Багийн түвшинд - page 35

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
35
Хэлэлцүүлгээс үүдэн гарч ирсэн асуудлыг шийдэх
талаарх арга хэмжээ, хэрхэн урагшлуулах талаар
стратеги төлөвлөлт болон нөөц эх үүсвэрийн удирдлага
зэргийг ашиглан зөвлөлдөж, төрийн албан хаагчдад
зөвлө.
Дараагийн удаа зохиогдох уулзалтыг төлөвлөж буй
ажилтнууд эсвэл ойрын ирээдүйд олон нийтийн форум
зохион байгуулах гэж буй ажилтнуудын хувьд иргэдийн
санал хүсэлт, санал асуулгаас гарсан үр дүнг тэдэнтэй
хуваалц.
Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж,
хэрэгжүүл
Тусгайлсан ажилтныг томилон ажиллуулж, иргэдийн
хурлаас гарсан шийдлийн дагуу ямар ажил хийж буй,
асуудлууд ямар хэмжээнд буй талаар судлуул. Үүний
зэрэгцээ дараагийн үе шат нь ямар байхыг тунгаан
бодож, үйл ажиллагааны төлөвлөгөө гарга. Зарим
боломжит санааны тоонд нөлөөллийн кампанит ажил
явуулах, мэдээлэл түгээх эсвэл хэвлэл мэдээлэлд хандах
зэрэг байж болно. Олон тооны үйл ажиллагааг нэг
доор хэрэгжүүлэх нь чухал бус харин төлөвлөсөн үйл
ажиллагааг эрэмбэлж, хамаарах сайтар төлөвлөсөн цаг
хугацаанд нь гүйцэтгэ.
Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд
мониторинг хийх нь чухал. Хууль тогтоох байгууллага,
сонгогч иргэд, хамаарах төрийн байгууллага болон
мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг
энэ зорилгоор томилон ажиллуулж болно. Сонгогч
иргэдийг мониторингийн үйл ажиллагаанд оролцуулах
нь хамгийн өндөр үр дүнтэй байдаг бөгөөд учир нь тэд
хэрэгжилтийн тайланг дараагийн хурал дээр тавьдаг.
Сонгогч иргэд нь сонгогдсон хурлын дарга эсвэл аль
1...,25,26,27,28,29,30,31,32,33,34 36,37,38,39,40,41,42,43,44,45,...52
Powered by FlippingBook