Багийн түвшинд - page 36

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
36
нэг албаны хүний үгнээс илүү өөрийн ижил сонгогч
иргэний үгэнд илүү итгэдэг.
Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүл
Хэрэв уулзалтын үеэр хэрэглэгчийн үйлчилгээ,
үйлчилгээний чанартай холбоотой асуудал гарч ирсэн
бол дотоодын чадавхи бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
талаар тунгаан бод. Эдгээр чадавхи бэхжүүлэх
хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн санаачилгаар ажиллаж
буй Иргэний танхимтай хэлэлцэж болох ба учир нь
тус танхим дээр орон нутгийн төрийн албан хаагчид
хамрагдаж болох чадавхийг бэхжүүлэх, техникийн
туслалцааны хөтөлбөр, төсөлтэй холбоотой бүхий л
мэдээлэл байдаг. Мөн бусад Иргэний танхимуудтай
харилцан туршлага судлах нь үр дүнтэй санаа байж
болно.
Үйл ажиллагааны талаарх харилцаа холбоо
Төрийн байгууллагуудын зүгээс хийж гүйцэтгэсэн
үйл ажиллагааг мэдээлэх харилцаа холбооны стратегийг
гаргаж, иргэдэд тухайн үйл ажиллагаа, амлалт
биелэгдэж буй болохыг мэдээлж, уулзалтын үеэр гарсан
гол асуудлуудаар байнга мэдээлэл түгээ. Үүнийг олон
нийтэд уулзалтын тайлан хэлбэрээр түгээж болно.
Тайлан болон түгээж буй мэдээллийг орон нутгийн
захиргааны вебсайт болон мэдээллийн салбар дээр
байршуулж болно.
Төрийн байгууллагуудад хандан гаргасан зөвлөмжийг
дээр дурдсан сувгуудаар олон нийтэд нээлттэй
зарлан түгээснээр иргэдийн хувьд цаашид зохиогдох
уулзалтуудад оролцох ихээхэн түлхэц болж, сэдэл
төрүүлнэ.
1...,26,27,28,29,30,31,32,33,34,35 37,38,39,40,41,42,43,44,45,46,...52
Powered by FlippingBook