Багийн түвшинд - page 31

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
31
• Уулзалтын тэмдэглэлийг ялангуяа оролцогчдын зүгээс
гарсан санал, хэлсэн асуудлыг нь тэмдэглэ. Зураг авч,
видео бичлэг хийвэл бүр сайн.
Хэвлэл мэдээллийг үр дүнтэй ашиглах нь
Хэвлэл мэдээлэл нь иргэдийн хурал уулзалтад
оролцох боломжгүй иргэдэд мэдээлэл хүргэх, мөн
тухайн уулзалтыг цаг тухайд нь, шударгаар, тэгш
байдлаар зохион явуулахад чухал үүрэгтэй. Зарим
сум, баг өөрийн гэсэн хэвлэл мэдээлэлгүй байдаг.
Энэ тохиолдолд нийтийн хурлын тайланг хүн бүхэнд
хүртээлтэй олон нийтийн мэдээллийн самбар дээр
гаргах нь хүмүүст мэдээлэл хүргэх ач холбогдолтой.
Түүнчлэн жижиг хот суурин газруудад (сум, баг)
уулзалтын оролцогчид нь оролцоогүй бусад хүмүүстээ
мэдээлэл түгээдэг. Энэ тохиолдолд оролцогчид нь
хэлэлцсэн асуудлын талаар хангалттай мэдээлэл авдаг
ч үүнийг зэрэгцээ тэдэнд өгөх гарын авлага, тараах
материалыг урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай.
2014 оны 2-р сард хийгдсэн иргэдийн хурал
Орхон аймаг
1...,21,22,23,24,25,26,27,28,29,30 32,33,34,35,36,37,38,39,40,41,...52
Powered by FlippingBook