Багийн түвшинд - page 14

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
14
сонгогч нэг бүрийн бодол, санааг ойлгодог.
• Хэлэлцэх
–Хоёр тийш урсгал бүхий мэдээлэл солил­
цох боломжийг бий болгож, ингэснээр төрийн хувьд
иргэдийн санааг зовоож буй асуудлыг ойлгож харин
иргэд нь тухайн асуудлаар төрийн зүгээс ямар бодолтой
буйг мэдэж авна.
• Хүчирхэгжүүлэн эрх олгох
–Төр болон иргэдийн
хоорондын илүү сайн үр дүнтэй харилцааг бий болгож
хамтын ажиллагаанд хөтлөн, олон нийтийг нийтлэг
үйл явцад хамруулан оролцуулах ба үүнд боломжит
шийдэл, үйл ажиллагааг тодорхойлох, сонголтуудыг
тогтоох болон иргэдийн хувьд давуу тал олгож буй
шийдлийг тогтоох боломжийг хангана.
Улмаар иргэдийн хурал, уулзалт нь иргэд болон
төрийн байгууллагад төрийн байгууллагын ажилтнуудад
мэдээлэл авах хүртээмжийг нь нэмэгдүүлж өгдөг.
Ихэнхдээ иргэдийн хурал уулзалт нь иргэдэд сонгосон
төлөөлөлтэйгээ уулзах хамгийн анхдагч боломжийг
олгож, ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр өөрийн
сонгосон төлөөллийхөө үйл ажиллагааны талаар
мэдээлэл авах боломжийг нээнэ. Эдгээр арга хэмжээ нь
иргэд болон албаны хүмүүсийн хоорондын өгөө авааг
илүү түргэтгэн, гол асуудлуудаарх хамтын ажиллагааг
хөхиүлэн дэмждэг. Мөн хурал уулзалт нь иргэд болон
тэднээс сонгогдсон төлөөллийн хоорондын шууд яриа
хэлэлцүүлгээр дамжуулан төрийн байгууллагуудын
хариуцан тайлагнах байдлыг нэмэгдүүлж байдаг.
Иргэдтэй хийх иргэдийн хурал уулзалтууд нь иргэдэд
өөрийн хувийн болон хамаарах бүлгийнхээ санааг
зовоож буй асуудлуудын талаар саналаа гаргах,
илэрхийлэх эрхийг олгон, тэднийг хүчирхэгжүүлж,
сонгосон төлөөлөл нь тэдний саналыг сонсоход
1...,4,5,6,7,8,9,10,11,12,13 15,16,17,18,19,20,21,22,23,24,...52
Powered by FlippingBook