Багийн түвшинд - page 26

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
26
асуултуудыг асуух ёстой. Чиглүүлэгч нь хэлэлцүүлгийн
сэдвийн талаар мэдлэгтэй байх олон шалтгааны нэг нь
энэ билээ.
Арга хэмжээг зохион байгуулах ажилтнуудыг
татан оролцуул
Иргэдийн хурлыг төлөвлөх нэг гол үе шат нь
тухайн арга хэмжээний үеэр дэмжлэг туслалцаа
үзүүлэх хүмүүсийг тодорхойлох явдал байдаг. Хэвлэл
мэдээллийн зүгээс ирэх хүсэлтийг гардан хариуцах,
иргэд болон уулзалтад оролцогчдыг угтан мэндчилж,
суудалд нь хүргэх, оролцогчдын санал, асуултыг
тэмдэглэх, материалууд тараах, тоног төхөөрөмжийн
ажиллагааг хангах болон зохион байгуулалтын бусад
асуудал нэг бүрийг хариуцуулахаар тухайн ажил бүрт
хэн нэгнийг заавал томилох шаардлагатай. Гэхдээ заавал
цалинтай ажилтан бус харин сайн дурын ажилтан байх
нь хамгийн тохиромжтой!
Арга хэмжээг дэлгэрэнгүй баримтжуул
Хурал уулзалт нэг бүр дээр бүх оролцогчдын нэрсийг
бүртгэх, боломжтой бол чанартай сайн зураг авч,
уулзалтын тэмдэглэлийг хөтлөн хүмүүсийн асуулт,
саналыг мөн албаны хүмүүсийн хариулт, амлалтыг
тэмдэглэн авч байх нь чухал. Түүнчлэн хурал уулзалтын
талаарх иргэдийн бодлыг тандахын тулд үнэлгээний
хуудас тараан бөглүүлж, эргүүлэн хураан авах нь ихээхэн
үр дүнтэй. Эдгээр материалуудыг дараагаар нь нэгтгэн
дүгнэж, “Үйл ажиллагааны тайлан” болгон гаргаснаар
дараа дараагийн арга хэмжээг сайжруулахад тустай.
(Доор буй Санал сэтгэгдлийн судалгаа хэсгийг харна уу)
Уулзалтын үеэр
Төрийг төлөөлж буй ажилтны хувьд та иргэдтэй
холбоотой арга хэмжээнд ирж оролцсон хүмүүсийг
1...,16,17,18,19,20,21,22,23,24,25 27,28,29,30,31,32,33,34,35,36,...52
Powered by FlippingBook