Багийн түвшинд - page 27

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
27
сайтар мэдэрч, тэдэнд талархаж байх ёстой. Чиглүүлэгч
эсвэл албан тушаалтан нь юуны өмнө тухайн арга
хэмжээний хуваарь төлөвлөгөө болон тухайн иргэдийн
хурлын ач холбогдлыг хамгийн эхэнд нь танилцуулж
байх шаардлагатай. Оролцогчдын гаргах бүх санал,
хариу үйлдэл болон үзэл бодлыг хүлээн авч, хүндэтгэн
хандана гэдгийг сайтар ойлгуул.
Хэдийгээр таньд таалагдахгүй байж болох ч гарч болох
асуулт, саналд бэлтгэлтэй байж, тэдгээрт хүндэтгэлтэй
ханд. Та байнга сайн сонсогч байж, хүмүүсийг гадна
төрхөөр нь жишээ нь тэдний хүйс, албан тушаал
болон гарал үүслээр нь бүү ялгаварлан дүгнэ. Уулзалт
нь өөрийн гэсэн бүтэцтэй, үүнийгээ чанд даган
мөрдөж байх нь чухал байдаг. Хэрэв дараа дараагийн
уулзалтуудын хуваарийг гаргаж буй бол үүнийг тухайн
хийгдэж буй уулзалтын үеэр төлөвлөн гаргахыг хичээ.
Илүү урт хариулт шаардах асуултууд гарах тохиолдолд
тухайн асуусан болон үүнийг сонирхож буй сонгогчдыг
уулзалтын дараа үлдэхийг хүсэж, тэдэнд шаардлагатай
мэдээллийг дараа нь нэмэлтээр өг. Хэрэв шууд бэлэн
гаргаад өгөх мэдээлэл байхгүй бол энэ асуудлыг
анхааран, эргэн хандах болохоо сонгогчдод амлаж,
тэдэнтэй эргэн холбоо барих хаяг зэргийг тэмдэглэж ав.
Өрөөний зохион байгуулалт
Арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд
сайн дурынхан болон ажилтнуудад хамаарах үүрэг
нэг бүрийг нь ноогдуул. Иргэдтэй хийх уулзалтын
хэв загвараас хамааран уулзалт болох өрөөний
зохион байгуулалтыг өөр өөр байдлаар хийж болно.
Хэлэлцүүлэгт түлхүү тулгуурласан арга хэмжээнд
дугуй ширээ ашиглах нь үр дүнтэй бол танилцуулгад
суурилсан арга хэмжээний хувьд эгнэсэн суудлууд илүү
1...,17,18,19,20,21,22,23,24,25,26 28,29,30,31,32,33,34,35,36,37,...52
Powered by FlippingBook