Багийн түвшинд - page 16

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
16
юуны өмнө хөтлөгч чиглүүлэгч (түр томилогдсон эсвэл
албан ёсны хөтлөгч байж болно) юуны өмнө танилцуулга
хийн, улмаар төрийн өндөр албан тушаалтан нээлтийн
үгийг хэлж, оролцогсдод талархалаа илэрхийлэн, дараа
нь оролцогч иргэд нээлтэйгээр санал хүсэлтээ хэлэх
байдаар хийгддэг. Ямар нэгэн онцлог сэдвийг урьдчилан
тогтоогоогүй, зар сурталчилгаан дээрээ зарлаагүй
хийгдэж буй нээлттэй форумын хувьд сум, багийн
төрийн байгууллагуудын төлөөлөл оролцох нь чухал
бөгөөд учир нь сонгогчид тухайн сум, баг дээрх олон
тооны төрийн үйлчилгээний талаарх олон сэдвээр асуух
хэрэгтэй болдог. Боломжтой бол хамаарах байгууллагын
дарга нар эсвэл засаг дарга нь шууд асуултуудад хариулт
өгч болох ч мэдээлэл нь товч байж, аль болох олон
тооны хүмүүсийг оролцуулахыг хичээх шаардлагатай.
Форумын төгсгөлд хөтлөгч чиглүүлэгч нь хэлэлцсэн
асуудлыг товчлон дүгнэхийн зэрэгцээ албан тушаалтан
тухайн цуглуулсан мэдээллийг хэрхэн эргэн тайлагнах,
хэрхэн хамаарах газар хэлтсүүдэд дамжуулах тухайгаа
тоймлон хэлэх шаардлагатай.
Энэхүү хэлбэр нь зохион байгуулахад хамгийн хялбар
байж болох ба учир нь төрийн байгууллагын ажилтнууд
заавал танилцуулга урьдчилан бэлтгэх шаардлагагүй.
Гэхдээ тэд уулзалтад ирэхдээ иргэдийн зүгээс гарч
болох асуултуудын талаар заавал үндсэн мэдээлэлтэй
байх шаардлагатайг санаарай. Эс бөгөөс (бэлтгэлгүй
бол) сонгогч иргэд уурлан бухимдах, зарим нь арга
хэмжээг зохион байгуулалтгүй хэмээн шүүмжлэх
болно. Түүнчлэн урьдчилан бэлтгэсэн хөтөлбөргүй
ийм төрлийн арга хэмжээний үеэр иргэдийн оролцоог
хөхиүлэн дэмжих нь хүндрэлтэй байж болно.
1...,6,7,8,9,10,11,12,13,14,15 17,18,19,20,21,22,23,24,25,26,...52
Powered by FlippingBook