Багийн түвшинд - page 25

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
25
Арга хэмжээний чиглүүлэгч, удирдагчийг бэлтгэ
Зохион явуулж буй арга хэмжээ бүр нь хэлэлцүүлгийг
дэс дараатай, эмх замбараатай байлгаж, төлөвлөсөн
цагийн хуваарийн дагуу хөтлөн явуулах чиглүүлэгчтэй
байх нь чухал. Чиглүүлэгч нар нь иргэд эмх
замбараагүй байдал үүсгэх эсвэл хэн нэгний санал,
асуултыг шударга бусаар няцаан дуугүй болгох, хэт
дөвийлгөхөөс сэргийлэхэд туслана. Хөтлөгч чиглүүлэгч
нь хэлэлцүүлгийн сэдэв, танилцуулга хийж буй хүмүүс,
оролцож буй албаны хүмүүсийн талаар сайн мэдлэгтэй
байх шаардлагатай. Мэргэжилтнүүдийн мэтгэлцээнд
оролцогчдыг уулзалтын эхэнд танилцуулахын зэрэгцээ,
танилцуулга хийхэд хэдэн минут зарцуулагдах, иргэд
асуулт асуух болон саналаа хэдэн минутад багтаан
гаргах, ойлгомжтой эмх цэгцтэй ярих, бусад хүмүүсийн
нэр хүндэд халдахгүй, зөвхөн хэлэлцэж буй сэдэв дээр
төвлөрөх зэрэг уулзалтын үеэр баримтлах дүрмийг
танилцуулна.
Чиглүүлэгч нарын хувьд асуулт асууж, саналаа хэлж
буй иргэдтэй эргэн холбоо барих хаяг зэрэг мэдээллийг
авч байх нь маш чухал. Дараа дараагийн уулзалтууд дээр
эдгээр хүмүүсийг дахин урин оролцуулж, уулзалтууд
нь өөрийн сонгосон төлөөлөлтэйгээ харилцах, өөрийн
асуудлаа шийдүүлэх үр дүнтэй, үр ашигтай арга
зам хэмээх тэдний ойлголтыг улам баталгаажуулж
өг. Оролцогчдын гаргаж буй санал, хэлж буй үгтэй
холбоотойгоор чиглүүлэгч нар асуулт асуух, дүгнэлт
гаргахдаа илүү анхааралтай хандаж, аль нэг талыг
барилгүйгээр төвийг сахих шаардлагатай. Хэрэв
сонгогчдын зүгээс тухайн уулзалтын сэдэвтэй холбоогүй
асуултыг асууж, санал хэлж эхэлбэл чиглүүлэгч
нь тухайн яриаг үндсэн сэдэв рүү нь хөтлөхүйц
1...,15,16,17,18,19,20,21,22,23,24 26,27,28,29,30,31,32,33,34,35,...52
Powered by FlippingBook