Багийн түвшинд - page 17

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
17
Асуудалд төвлөрсөн форум
Тусгайлсан, төвлөрсөн нэг асуудалд суурилсан хурал
уулзалт нь үндсэндээ албан тушаалтан тухайн асуудлын
талаар танилцуулга хийснээр эхлэх бөгөөд ихэнхдээ
хотын захирагч, Засаг дарга эсвэл тухайн асуудлыг
хариуцсан мэргэжлийн ажилтан хийж болно. Хэрэв
төрийн байгууллагуудын төлөөлөл, тэдний дарга нар
танилцуулгыг хийж буй бол энэхүү уулзалт дээр хотын
захирагч эвсэл Засаг дарга байлцах нь зүйтэй. Хэрэв
тухайн танилцуулга хийсэн этгээдийн хувьд боломжтой
бол тэрээр цааш үргэлжлүүлэн хөтлөгч, чиглүүлэгчийн
ажлыг хийж болох бөгөөд учир нь тэрхүү албан
тушаалтан нь хэлэлцэж буй асуудлын талаар мэдлэгтэй
байдаг. Хэрэв танилцуулга хийж буй этгээд нь тэрхүү
асуудлаарх нарийн мэргэжилтэн бол тухайн хийж буй
танилцуулга нь энгийн, уулзалтад хүрэлцэн ирсэн
энгийн иргэд хялбархан ойлгохоор хэмжээнд хийгдэх
ёстой. Сэдэвтэй хамаарах салбарын онцлог үг хэллэг,
өвөрмөц хэлцээс зайлсхийн, асуудлын талаар бусдын
ойлголтыг сайжруулахын тулд шаардлагатай суурь
мэдээллийг мөн өгнө. Танилцуулгын дараагаар,
иргэдийн асуулт, санал болон тэдний сэтгэгдлийг сонсох
ёстой.
Хурлын энэ хэлбэрийг ашиглах нь тухайн
асуудлыг сонирхож буй сонгогч, иргэдийн анхаарлыг
татан тэднийг оролцуулах ч уулзалтыг амжилттай
болгохын тулд уулзалтын талаар урьдчилан мэдээлэх,
ямар асуудал хэлэлцэх болохыг сайтар сурталчлах
шаардлагатай. Оролцож буй сонгогч иргэдийн зүгээс
өөр асуудлаар өөрсдийн санал, бодлыг илэрхийлэх
хүсэлтэй бол тэднийг түүнд хамаарах бусад арга хэмжээ
уулзалтуудын талаар мэдэллээр ханган, хамаарах
1...,7,8,9,10,11,12,13,14,15,16 18,19,20,21,22,23,24,25,26,27,...52
Powered by FlippingBook