Багийн түвшинд - page 24

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
24
зорилго бүхий уулзалт нь төрийн байгууллагуудын
албаны хүмүүс юуны өмнө өөрсдийн байр суурь эсвэл
санал болгож буй бодлого/хөтөлбөрийг танилцуулан,
улмаар иргэдийн саналыг сонсон, тодорхой асуудлаар
хэлэлцүүлэг өрнүүлж буй бол илүү оролцоотой байна.
Төр болон иргэдийн хамтын ажиллагааг шийдвэр
гаргах үйл явцад хангахад чиглэж буй уулзалт нь илүү
гүнзгийрүүлсэн түвшний хэлэлцүүлэг, эрэмбэлэх болон
боломжит шийдэл/үр дүнд үнэлгээ хийхийг шаардана.
Цаг хугацаа болон байршил нь чухал ач
холбогдолтой
Зохион байгуулагдах арга хэмжээнд тохирох
байршлыг олох нь төлөвлөлтийн үйл явцын нэгэн
чухал үе шат бөгөөд үүнийг аль болох эрт олж тогтоох
шаардлагатай. Иргэд хүрэлцэн ирж оролцохыг
нэмэгдүүлэх, хялбаршуулахын зэрэгцээ сайн байршил
нь иргэдийн хурлын өнгө аясыг тогтооно. Улс төрийн
хувьд төвийг сахисан барилга, жишээ нь орон нутаг
дахь багийн захиргааны байр, олон нийтийн төв,
сургууль эсвэл их сургууль, нийтийн номын сан зэрэг
нь хамгийн тохиромжтой. Үүний нэгэн адил тухайн
арга хэмжээний огноо болон цаг хугацаа нь өндөр ач
холбогдолтой, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоотой
хамааралтайгаар чухал үүргийг гүйцэтгэнэ. Сонгон
авсан өдрийг олон нийтийн бусад арга хэмжээ болон
Наадам зэрэг гэр бүлээр цугларан тэмдэглэдэг байр
ёслолын өдрүүдтэй давхцуулахаас зайлсхий. Арга
хэмжээний цагийн тогтоохдоо ажил, сургуулийн цагийн
хуваарийг харгалзан үзэхийн зэрэгцээ гэрийн ажилтай
хүмүүсийн боломжийг мөн харгалзан үз.
1...,14,15,16,17,18,19,20,21,22,23 25,26,27,28,29,30,31,32,33,34,...52
Powered by FlippingBook