Багийн түвшинд - page 19

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
19
хариулахад зарцуулдаг. Эсвэл танилцуулгын дараагаар
оролцогч нарыг жижиг бүлгүүдэд хуваарилан,
танилцуулсан асуудлыг ойролцоогоор 20 орчим минут
хэлэлцэн, гарсан үр дүнгээ товч танилцуулга байдлаар
бусаддаа танилцуулж болдог.
Энэхүү хэлбэр нь тухайн албан тушаалтнуудын
өмнөө тавьсан зорилгоос хамааран нилээд уян
хатан байж болно. Хэрэв ямар нэгэн бодлого эсвэл
хөтөлбөрийн талаар зөвшилцөлд хүрэх зорилгыг
тавьсан буй бол жижиг бүлгийн хэлэлцүүлгийг ашиглах
нь зөв байж болно. Гэхдээ жижиг бүлгийн хэлэлцүүлэгт
ур чадвар бүхий хөтлөгч, чиглүүлэгч шаардлагатай
байж, тухайн бүлэг нь гол асуудал дээрээ төвлөрч буй,
цаг баримталж буй эсэхийг шалган баталгаажуулж
байх шаардлагатай байдаг. Хэрэв албаны этгээдийн
зүгээс оролцогчдыг олон сэдвээр хэлэлцэн энэ бүгд
дээр саналаа илэрхийлэхийг хүсвэл (заавал зөвшилцөлд
хүрэхгүйгээр) асуулт хариултын хэлбэр нь илүү
оновчтой байж болно.
Төлөөлөлтэй хийх уулзалт
Иргэдийн бүлэг хэдийн бүрдэн бий болсон
тохиолдолд ямар нэг асуудлаарх эсвэл олон асуудлыг
нэг зэрэг хамаарч буйгаас шалтгаалан тэдний
төлөөлөлтэй хийх уулзалт байдлаар асуудалд хандаж
болно. Бусад хурал уулзалт нь иргэдийн зүгээс өөрийн
саналыг гаргахад нээлттэй байх бол энэ төрлийн
хуралдаан нь зөвхөн онцлог иргэний нийгэм эсвэл
иргэдийн бүлэгтэй л хийгдэнэ. Бүх оролцогч нар
байлцах боломжтой ч гэсэн зөвхөн тухайн бүлгийн
төлөөлөл л давуу эрхийг эдлэнэ. Энэхүү хэлбэр нь
дээр дурдсан ямар ч хэлбэрийн уулзалттай хослон
хэрэглэгдэж болно.
1...,9,10,11,12,13,14,15,16,17,18 20,21,22,23,24,25,26,27,28,29,...52
Powered by FlippingBook