Багийн түвшинд - page 18

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
18
байгууллагатай нь холбон өгөх ба харин тэдний ярьж
буй зүйлсийг хүндэтгэлтэйгээр сонсох ёстой.
Нээлттэй уулзалтын хэлбэр
Тодорхой нэг сэдэв эсвэл асуудалд төвлөрсөн
энэхүү форумын ялгаатай тал нь төрийн байгууллагын
ажилтнууд
болон
тухайн
асуудлаарх
цуврал
танилцуулга, зурагт хуудас зэргийг бэлтгэн үүнийг
уулзалт болж буй байрны эргэн тойронд байрлуулсан
байдаг. Харин нээлттэй уулзалтын хэлбэр дээр
уулзалтын оролцогчид нь өрөөний дундуур явж,
төрийн байгууллагын гаргаж буй санал, төлөвлөгөөг
уншиж танилцах боломжтой. Мөн оролцогчид самбарт
байрлуулсан зүйлсийн талаарх өөрсдийн саналыг өгөх
боломжтой бөгөөд ингэснээр оролцогчид болон төрийн
байгулулагын хоорондын хэлэлцүүлгийг бий болгодог.
Нээлттэй энэхүү хэлбэрийг ихэнхдээ уламжлалт нэг
сэдэвт төвлөрсөн уулзалтыг үр дүнтэй болгохын
тулд ашиглах тул нийт хугацааны нэгээхэн хэсгийг
энэхүү үйл ажиллагаанд хуваарилж, үлдэх цагийг
мэргэжилтнүүдийн хийх танилцуулгад зарцуулдаг.
Нээлттэй уулзалтын хэлбэр нь мэргэжилтнүүд болон
олон нийтийн хоорондын албан бус харилцаа тогтоох,
мэдээлэл солилцох боломжийг хангах ба үүний зэрэгцээ
олон нийтийн зүгээс санал бодлоо илэрхийлэх орон зайг
бий болгож байдаг.
Мэтгэлцээний (панел) хэлбэр
Өөр нэг түгээмэл хэлбэр нь 3-4 оролцогч, ихэнхдээ
иргэний нийгэм болон төрийн байгууллагын төлөөлөл,
мөн дээр нь нэмээд хөтлөгч, чиглүүлэгч оролцон
мэтгэлцээний хэлбэрээр явагддаг. Мэтгэлцээн, үүний
хэлэлцүүлэг нь ойролцоогоор 30-45 минут үргэлжлэх
бөгөөд дараа нь 30 орчим минутыг асуулт асуух,
1...,8,9,10,11,12,13,14,15,16,17 19,20,21,22,23,24,25,26,27,28,...52
Powered by FlippingBook