Багийн түвшинд - page 20

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
20
Энэ хэлбэрийг ашиглах нь техникийн нарийн мэдлэг
шаардлагатай асуудлууд дээр илүү үр дүнтэй байж
болох ч тухайн асуудлаарх бүхий л саналыг энэхүү
уулзалтаар цуглуулан нэгтгэх эсэх нь эргэлзээтэй, хэрэв
зарим хүмүүсийн санал бодол тусгагдаагүй бол энэхүү
иргэдийн хурал нь зөвхөн тодорхой зорилгод үйлчилсэн,
итгэл хүлээхүйц, хууль ёсны бус хэмээн үзэгдэж болно.
Мөн тодорхой төлөөлөл оролцуулсан иргэдийн хурлаас
гарах үр дүнг зар сурталчилгаан дээр маш тодорхой
дурдаж өгөх ба форум эхлэхэд энэ талаар сайтар
тайлбарлах шаардлагатай.
Хэвлэл мэдээлэлд хандсан дугуй ширээний
ярилцлага
Орон нутгийн сэтгүүлчид төрийн зүгээс хэрэгжүүлж
буй бодлого, хөтөлбөрийг сайтар ойлгоосой хэмээн баг,
сумын зүгээс хүсэж буй бол олон нийтийн форумын
боломжит хэлбэр нь хэвлэл мэдээллийн оролцоотой
дугуй ширээний уулзалт байж болно. Энэхүү хэлбэр нь
ойролцоогоор 2-4 мэтгэлцэгч оролцож, тухайн асуудлаар
өөр өөр үзэл бодлыг илэрхийлнэ. Тэдний хэлэлцүүлгийг
удирдан хөтлөж тухайн асуудлаар голлон ярилцаж,
дараа нь сурвалжлагч нар асуулт асуудаг. Сурвалжлагч
нар нь үндсэндээ хэвлэл мэдээллийн дугуй ширээний
уулзалтын гол оролцогч нар байдаг. Ийм төрлийн
уулзалт нь жижиг хэмжээний байранд жишээ нь албан
газрын хурлын өрөө болон хичээлийн ангид ч хийгдэж
болно. Оролцогч нар нь хязгаартай тул энэ талаар заавал
өргөн хүрээнд урьдчилан сурталчлах шаардлагагүй,
гэхлээ сонирхож буй хүмүүст нээлттэй байх ёстой.
Асуултууд хэрхэн асуух талаар тодорхойлох
Арга хэмжээний хэлбэр болон явцыг тогтоохын
зэрэгцээ оролцогч сонгогч иргэд өөрсдийн санал бодлыг
1...,10,11,12,13,14,15,16,17,18,19 21,22,23,24,25,26,27,28,29,30,...52
Powered by FlippingBook