Багийн түвшинд - page 23

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
23
биечлэн очиж тухайн газар нь тохиромжтой, бэлтгэл
хангагдсан эсэхийг шалга, уулзалтын байр болон
арга хэмжээтэй холбоотой бүх зүйлсийг гол оролцогч
талууд болон сонгогдсон төлөөллийн хамтаар шалган
баталгаажуул;
3. Иргэдийн хуралд оролцох байгууллагуудын дарга,
ажилтнууд болон мэтгэлцээнд оролцогч нартай
урьдчилан уулзаж, тухайн арга хэмжээний талаарх
тэдний зорилго хүлээлтийг бий болго;
4. Арга хэмжээний талаар олон нийтэд зарлахдаа
идэвхжүүлэлтийн олон хэлбэрийг (жишээ нь ам
дамжсан яриа, хэвлэл мэдээлэл, тараах хуудас гэх
мэт) ашигла; боломжтой тохиолдлуудад арга хэмжээг
сурвалжлуулахаар хэвлэл мэдээллийн (жишээ нь
телевиз, радио, сонин) төлөөллийг урьж оролцуул;
5. Уулзалтын үеэр тараах зайлшгүй шаардлагатай
баримт бичгүүдийг бэлтгэ (жишээ нь хөтөлбөр,
үнэлгээний хуудас, зохион байгуулж буй байгууллага
болон сонгогдсон төлөөлөгчтэй холбоо барих
дэлгэрэнгүй хаяг мэдээлэл гэх мэт);
Таны зохион байгуулах иргэдийн хурал хэр амжилттай
болох нь олон хүчин зүйлээс хамааралтай ч сайн зохион
байгуулалт, төлөвлөлт нь тухайн үйл явцыг тасралтгүй,
хэвийн явуулж, таны зохион байгуулж буй уулзалтыг
амжилтад хүргэнэ.
Уулзалтын зорилтыг тодорхойл
Сайтар төлөвлөгдсөн уулзалт нь маш тодорхой
зорилтыг тодорхойлохоос эхэлдэг. Уулзалтын хэмнэл,
шинж байдал болон үйл ажиллагаа нь уулзалтын
зорилтоос хамааралтай. Иргэдийн хурал болгон нэг
ижил байна гэж үгүй. Иргэдийн дуу хоолойг сонсох
1...,13,14,15,16,17,18,19,20,21,22 24,25,26,27,28,29,30,31,32,33,...52
Powered by FlippingBook