Багийн түвшинд - page 22

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
22
III. Иргэдийн хурлыг зохион
байгуулах нь
Үр дүнтэй зохион байгуулагдах олон иргэдийн
хурал, уулзалтын гол түлхүүр нь бэлтгэл ажил байдаг.
Уулзалтад оролцож буй иргэд, иргэний нийгмийн
бүлгүүд байнга таньтай санал нийлж, таны хэлж буй
үгийг дэмжиж байх нь үгүй. Тиймээс таныг шүүмжлэх,
таны эсрэг байр сууринд зогсох хүмүүс байнга байх
тул олон нийттэй хийх уулзалтад урьдчилан сайтар
бэлтгэх нь чухал. Хүмүүс адармаатай асуултыг
асуух нь зайлшгүй тул хэлэлцэх сэдэв, асуудлуудыг
урьдчилан анхааралтайгаар судлах ёстой. Эдгээр
асуултад та хариулж чадахгүй тохиолдолд энэ нь таныг
эсэргүүцэгчид, гүжирдэгч нарт боломж нээн өгнө.
Уулзалтын сэдвээр бэлтгэхээс гадна зохион байгуулалт,
бэлэн байдлын тодорхой түвшин шаардлагатай
бөгөөд жишээ нь уулзалтын зарыг тараах, хөтлөгч,
чиглүүлэгчид гүйцэтгэх үүргийг нь ойлгуулах,
уулзалтын тэмдэглэлийг заавал хөтөлж байхыг
баталгаажуулах хэрэгтэй.
Эхлэлийн таван үе шат
Өөрийн зохион байгуулах арга хэмжээг төлөвлөхөд
тань туслахын тулд бид таны эрэгцүүлэн бодох
шаардлагатай таван гол үе шатыг дурдлаа:
1. Уулзалтад оролцох сонгогдсон төлөөлөл, алба­
ны хүмүүс нь иргэдийн санааг зовоож буй гол
асуудлыг шийдэх итгэлийг төрүүлж чадах эсэхийг
баталгаажуулах зорилгоор уулзалт зохион байгуулаг­
дах газрын олон нийтийн хэрэгцээнд шинжилгээ хий;
2. Арга хэмжээний хэсэг нэг бүрийг сайтар зохицуул:
хугацаа/огноо болон болох газрыг тогтоо, хамаарах
бүх албаны хүмүүсийг урь, уулзалт болох газарт
1...,12,13,14,15,16,17,18,19,20,21 23,24,25,26,27,28,29,30,31,32,...52
Powered by FlippingBook