Багийн түвшинд - page 21

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
21
хэрхэн илэрхийлэхийг урьдчилан тодорхойлох нь чухал.
Зарим хүмүүсийн хувьд өөрийн хөршүүдийн дунд,
албан тушаалтны өмнө асуулт асуух, санал хэлэх нь
хэцүү байж болно. Тиймээс тэднийг бүрэн оролцуулах
боломжуудыг хангасан хэд хэдэн сонголтыг харгалзан
үзэх шаардлагатай.
Сэдвээс шалтгаалан оролцоог хэд хэдэн арга замаар
хангаж болох бөгөөд үүнд жишээ нь:
• Оролцогч нарыг жижиг бүлгүүдэд хуваан, тэд бүлэг
дээр тулгараад буй гол асуудлуудаа тоймлон гаргах
• Хүмүүс өөртөө тулгараад буй асуудлаа цаасан дээр
бичиж хүргүүлэх. Үүнд зориулсан тусгай жижиг
цааснуудыг урьдчилан бэлтгэж, хүмүүс өөрийн санааг
зовоож буй асуудлыг бичих боломжийг хангах ба гол
нь эдгээр нь маш товч байх хэрэгтэй, үгүй бол дараа нь
нэгтгэхэд хүндрэл үүснэ.
Ингэхийн тулд хэд хэдэн сайн дурын ажилтныг
ашиглан гарсан саналуудыг ангилан, эрэмбэлэх
ажлыг хийлгэнэ. Нэг нь эдгээрийг уншиж, нэгтгэн
тоймлон танилцуулж болно.
• Хөтлөгч, удирдагч нь танилцуулга хийж, улмаар санал
хэлэх хүн нь гараа өргөөд өөрийн саналыг, тодорхой
хугацаанд багтаан хэлэх нээлттэй хэлэлцүүлэг
• Тухайн асуудалд хамаарах дасгал эсвэл ажлын
хуудсыг ашиглах. Жишээ нь оролцогчид нь өмнө нь
тогтоосон хөтөлбөрүүдээс сонгох байдлаар ямар
нэг үйл ажиллагааны санхүүжилтын хамгийн сайн
хувилбарыг тогтоож болно.
1...,11,12,13,14,15,16,17,18,19,20 22,23,24,25,26,27,28,29,30,31,...52
Powered by FlippingBook